Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:46:48
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ
БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ
УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2018.07.20 Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 2018 онд 5 дугаар сарын 10-нд, Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 09-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 14-нд тус тус буудай тариалсан.
Ажиглалтын мэдээгээр Алтангадас, 6-р бригадын талбайд буудайн ИДЗХГД ил гарах үе шат 6 дугаар сарын 30 нд, Цайдамын талбайд 7 дугаар сарын 4 нд эхэлсэн.
Буудайн түрүүлэлтийн үе шат Алтангадас, 6-р бригад талбайд 7 дугаар сарын 10 нд, Цайдамын талбайд 7 дугаар сарын 14 нд эхэлсэн.
Буудайн түрүүлэлтийн үеэс аарцан бололтын үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 490 градус байдаг бөгөөд 2018 оны 7 дугаар сарын цаг агаарын мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
2018 онд буудайн аарцан бололтын
үе шат эхлэх хугацаа
№
|
Талбайн нэр
|
ОЖД-аар буудайн аарцан бололт эхэлсэн хугацаа
|
2018 онд буудайн аарцан бололт эхлэх урьдчилсан төлөв
|
1
|
Цайдам
|
8-р сарын 10
|
8-р сарын 14
|
2
|
Алтангадас
|
8-р сарын 12
|
8-р сарын 10
|
3
|
6-р бригад
|
8-р сарын 14
|
8-р сарын 12
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад аарцан бололтын үе шат 8 дугаар сарын 10-14 ний хооронд эхлэж буудайн аарцан бололтын үе шат эхлэх хугацаа тарьсан хугацаа, хөрсний чийгээс хамааран Цайдам талбайн буудай олон жилийн дундажаас 4 хоногоор хожуу, Алтангадас, 6-р бригадын талбайн буудай олон жилийн дунджаас 2 хоногоор өмнө эхлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН